Саяхан буюу 3 сарын 18 – нд Юта Жазз багийн Энержи Солушин Аренад болсон тоглолтын үеэр Вашингтон Уизардс багийн төвийн тоглогч Марчин Гортатыг жүжиглэлт хийснийх нь төлөө НБА – ийн зүгээс 5000 доллароор торголоо. Тодруулбал тоглолтын 4 – р үед Гортат болон эсрэг багийн довтлогч Родни Хүүд хоёрын дунд байрлалын төлөөх тэмцэл явагдах үед Хүүд Гортатын араас бага зэрэг түлхэхэд Гортат жүжиглэн улмаар алдааг салгаж чадсан юм. Энэ нь түүний 2 дахь удаагийн жүжиглэлт байсан бөгөөд хэрвээ дахиад жүжиглэлт хийвэл НБА – ийн зүгээс 10000 долларын торгууль оногдуулах аж.