![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgB_Hn5g3H5QDXvRuRH86k7jKj0lrJOWZcHg7_uE13vuZcxsKPqryCZK9YGPV7Bl6Rh33J0DBiv8QQua8wjeJehuN0SBm8ZGv7479lBrSXDjNkApL4csarY-PltIOAapv408n-51912-TRW/s1600/marcin-gortat-1.jpg)
“КОБИТОЙ ХАМТ ТОГЛОХ НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ. ГЭХДЭЭ…”
Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт Ражон Рондог Лейкерст ирүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ олон удаа илэрхийлсэн билээ. Рондогийн хувьд хэдхэн сарын дараа багаас хамааралгүй чөлөөт тоглогч болох учир түүний сонголт аль баг байх нь олны анхаарлыг татсаар байна. Өнөөдөр буюу орон нутгийн цагаар ням гарагт болсон Лэйкерс Маверикс багуудын тоглолтыг Коби Брайнт ирж үзсэн нь Рондотой нэг багт тоглох хүсэлтэй байгааг нь баталж өгсөн хэрэг болж байна. Учир нь Коби Брайнт 1 – р сарын 21 – нд мөрөндөө хүнд бэртэл авснаас хойш багийнхаа тоглолтыг ирж үзээгүй байсан юм. Харамсалтай нь Даллас Маверикс баг Лос Анжелес Лэйкерсийг талбай дээр нь 100:93 – ын харьцаатай буулгаж авжээ. Тус тоглолтонд Ражон Рондо 8 оноо, 9 оновчтой дамжуулалт, 4 самбараас бөмбөг авалт хийсэн байна.
Тоглолтын дараа Ражон Рондо:
“Коби надтай хамт тоглохыг хүсч байна гэдэг надад бол нэр төрийн хэрэг. Гэхдээ яг одоогоор бол би Даллас Маверикс багтай хамт аварга авахад л хамаг анхаарлаа төвлөрүүлээд байгаа.”
No comments:
Post a Comment