Tuesday, April 7, 2015

ЗАК ЛАВИН: БИ ТОХОЛТЫН ТЭМЦЭЭНД ЛЕБРОНЫГ ХОЖИХ БАЙСАН

2015 оны цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд Зак Лавин хэмээх 19 настай шинэ тоглогч оролцож өөрийгөө тохож чадна гэдгийг дэлхий нийтэд харуулсан . Орчин цагийн тохолтын хаан хэмээх албан бус нэрийг ч хөгжөөн дэмжигчид нь өгөөд амжсан байна. Тэгвэл орчин цагийн тохолтын хаан Зак Лавин Кинг Жэймсийг слэм данкийн тэмцээн дээр буулгаж авч чадах байсан болов уу?
ЛеБроны хувьд тохолтын тэмцээнд оролцохгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн ч сэтгүүлчид сониуч асуулт тавихаа больсонгүй. Слэм данкийн тэмцээнд түрүүлснийх нь дараа Зак Лавинаас нэгэн сэтгүүлч “Та ЛеБрон Жэймсийг нэгийн эсрэг нэг тохолтын тэмцээнд хожиж чадах уу?” хэмээн асуужээ. Харин Зак Лавин “Би хэзээ ч өөрийнхөө эсрэг бооцоо тавьж байгаагүй. Тиймээс би өөрийгөө хожих байсан гэж хэлнэ. ЛеБронд олон нийтэд харуулаагүй олон гайхалтай зүйлс байгаа гэж бодож байна. Тэр бас бүх цаг үеийн бие бялдрын хөгжил сайтай тоглогчдын нэг. Гэсэн ч би түрүүн хэлсэн. Би бол өөртөө итгэлтэй хүн.” хэмээн хариулжээ.

No comments:

Post a Comment