Tuesday, April 21, 2015

OKC-БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ СОЛИГДОНО

Оклахома Сити Тандер баг дасгалжуулагч Скотт Брүүксийг халах талаар ярилцаж байгаа бол түүнийг орлох хэн байх нь анхаарал татаж байна. Хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаагаар Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Кевин Олли магадлал хамгийн өндөр гэнэ. Тандер Оллиг сонгох хэд хэдэн шалтгаан байгаагаас хамгийн чухал нь Кевин Дурантыг үлдээх явдал юм.

Олли 2009-10 оны хооронд Тандерын бүрэлдэхүүнд тоглож байсан бөгөөд тухайн үед баг дундаасаа Кевин Дуранттай илүү ойр байжээ. Тиймээс 2016 онд чөлөөт агент болох Дурантыг авч үлдэхийн тулд тэд Оллиг сонгох гэнэ. Гэхдээ Олли ахлах дасгалжуулагч болоод хоёр улирал л өнгөрсөн, мөн энэ жил Хаскис баг нь NCAA-н тэмцээнд оролцоогүй, бас NBA-д дасгалжуулж байсан туршлагагүй гээд эрсдэл ихтэй сонголт. Дурант Тандерт үлдэхийн тулд авч байгаа цалин болон үзүүлж байгаа амжилтандаа сэтгэл хангалуун байх ёстой. Харин амжилтанд хүрэхийн тулд хүндлэл хүлээсэн сайн дасгалжуулагчтай байх бөгөөд Кевин Олли болон Скотт Брүүкс нарын хэн нь ч байлаа гээд амжилт үзүүлж чадахааргүй бол Дурант ирэх зун Вашингтоныг зорьж магадгүй юм.Тиймээс Тандер дасгалжуулагчийнхаа асуудалд нухацтай хандах шаардлагатай. 

No comments:

Post a Comment