Tuesday, May 5, 2015

ПОЛЫН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ

Вест Форсит ахлах сургуулийн сурагч хүү Крис Пол нэгэн өдөр аймшигтай нэгэн мэдээ хүлээж авсан.Тухайн өдөр түүний хамгийн том шүтэн бишрэгч нь болох хайртай өвөө нь бусдын гарт амиа алдсан сэтгэл сэртхийлгэм мэдээг сонсчээ..Түүний өвөө 61 насандаа бусдын гарт амиа алдсан бөгөөд Полын хамгийн том фэн нь байсан юм.Уг аймшигт хэргийн өмнөх өдөр нь Крис Пол Уэйк Форестын их сургуулийн сагсан бөмбөгийн бүрэн тэтгэлэгт хамрагдсан баярт мөч тохиогоод байсан ч энэхүү аймшигт мэдээг сонссон Пол их сэтгэлээр унаж хүнд цохилтонд оржээ.

Гэхдээ тухайн үед сэтгэл санааны хувьд маш хүнд байсан ч Крис Пол ахлах сургуулийнхаа улирлын ээлжит тоглолтондоо өвөөгөө хүндлэн тоглохоор боллоо.Тухайн тоглолтонд Крис Пол талбайд үнэхээр шилдэг нь байсан бөгөөд 61 оноо аван тоглолтыг гайхалтай дуусгасан юм.Тоглолтын сүүлийн 2 минутанд 59 оноо аваад байсан Пол оролт хийн алдаатай довтолгооныг хийн газарт хэвтэн маш ихээр уйллаа.61 дэх оноогоо аваад байсан Пол нэмэлт шидэлтээ хийх мөчдөө албаар алдсан бөгөөд дасгалжуулагч тухайн үед маш хурдан солилцоог хийж Полыг сэлгээнд суулгав.Сэлгээнд суухдаа тоглолтыг нь үзээд сууж байсан аав дээрээ очин аавыгаа тэврэн уйлахад зааланд байсан бүх хүн түүнд босч хүндэтгэл үзүүлсэн юм.
Түүний нэмэлт шидэлтээ алдсаны учир нь түүний өвөө нь 61 насандаа амь алдсан учир өвөөгийнхөө амьдарсан жилээр оноо авсан хүндэтгэл байсан юм.Тийм ээ өвөө нь түүний хамгийн том шүтэн бишрэгч нь байсан.

No comments:

Post a Comment