NBA ирэх сард шинэ аварга багийг угтан авч магадгүй. Эсвэл сүүлийн 20 жил аварга авч үзээгүй баг цом авах нь.
Плейоффын хоёрдугаар шатанд найман баг үлдээд байгаагаас хамгийн олон аварга авсан нь Чикаго Бүллс. Бүллс баг нь Майкл Жорданы сүүлийн жил болох 1998 онд аваргын баннераа ордонд өлгөснөөс хойш тус баг цомын төлөө одоог хүртэл тоглож үзээгүй байна.
Бүллсээс гадна нэг бус удаа аварга болж байсан багууд нь Хьюстон Рокетс, Голден Стэйт Уарриорс. Рокетс 1994-95 оны хооронд дарааллан аваргалж байсан бол Уарриорс хамгийн сүүлд 40 жилийн өмнө шилдэг нь гэгдэж байсан. 1975 оноос өмнө Уарриорс аварга болж байсан нь NBA-ийн эхлэлтэй зэрэгцэн түүх болон үлдсэн юм.
Өөр хоёр баг өмнө нь нэг удаа аварга авж байсан ч одоогийн нэршлээ олохоос өмнө буюу бас л түүхийн өмнө хуудсанд үлдсэн цомнууд байна. Вашингтон Визардс нэршлийг олохоос өмнө Вашингтон Буллетс 1978 онд лигийн аваргаар тодорч байсан бол Атланта Хокс баг мөн 1958 онд Сэнт Льюис Хокс байхдаа цом авч байсан байна.
10 жилийн дараа Атлантад нүүж очсноос хойш тэд финалд хүрч байгаагүй. Тиймээс энэ бол тэдний түүх гэж бичигдэх ёстой боловч өөр хот, магадгүй өөр багт харъяалагдах учиртай. Харин огт аварга авч үзээгүй гурван баг шилдэг наймд үлдээд байгаа нь нь Лос Анжелес Клипперс, Кливленд Кавальерс, Мемфис Гриззлис юм.
Эндээс үзэхэд сүүлийн жилүүдэд байгаагүй цоо шинэ өрсөлдөгчид аваргын төлөө буюу Америкийн топ дөрвөн спортын нэг сагсан бөмбөгийн лигийн тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр үлджээ.
20-р зууны дундаас эхэлсэн NBA-н аваргаар Селтикс 17 удаа, Лейкерс 15 удаа тодорч байсан. Тэднээс гадна 8 баг дор хаяж хоёр удаа аварга аваад байгаа нь Америкийн топ дөрвөн спортынхоо дунд хамгийн бага үзүүлэлт болжээ. Нэг ёсондоо 65 жилийн 58-т нь 10 баг түрүүлсэн гэсэн үг юм.
30 багаас долоо нь одоог хүртэл шигшээд шалгарч үзээгүй байгаа нь мөн мэргэжлийн лигүүд дундаас хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Магадгүй дээрхи тоон үзүүлэлтүүд энэ жил багасч, цоо шинэ багууд шигшээд хүрч, цоо шинэ ялагч төрөн гарах бололтой.

No comments:
Post a Comment