Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны
улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Голден Стэйт Уарриорс багийн хамгаалагч
Стифен Көрри шалгарсан. Тус шагналыг албан ёсоор өгөөгүй байгаа ч плей-оффын
2-р шатанд таарч тоглохоор болсон Мемфис Гриззлестэй хийх 2 дахь тоглолтонд
шагналаа албан ёсоор гардан авах юм.
Стеф Көрри улиралд дунджаар 23.7 оноо 7.8
дамжуулалт мөн баг нь 67-15 гэсэн амжилттай NBA-н бүх багуудыг тэргүүлэхийн
зэрэгцээ Голден Стэйт Уарриорс багийн түүхэнд хамгийн их хожил байгуулсан
улирал болж түүхэнд үлдсэн. Энэхүү шагналд Жэймс Харден хүчтэй өрсөлдсөн боловч
эцсийн мөчид Стифен Көрри авлаа Мэргэжилтнүүд
энэ шагнал зөв хүндээ очлоо бас Стифен
Көрри
Нью Орлеанс
Пеликансын хийсэн цувралд энэ шагналыг авах ёстой хүн нь гэж сэтгүүлч,
аналистуудад тодоос тод харуулсан гэж хэлжээ. Энэ улирал алтан мужийн дайчдын
хувьд их онцгой улирал болж өнгөрсөн. Шилдэг менежерийн шагналыг Боб Мэйерс,
улирлын хамгийн шилдэг нь Стеф Көрри.
Улирлын үнэ цэнэтэй тоглогч Стеф Көрри: Энэ шагналыг
авахад мэдээж маш их
баяртай байна. NBA-д орсон хүмүүс энэ шагналыг авах гэж ямар хүч хөдөлмөр
зориулсан гэж бодохоос ч аймар юм. Би мэдээж ганцаараа тоглоод энэ багийг
шилдэг баг болгоогүй. Надтай хамт бас тусалж дэмжсэн залуусд би энэхүү шагналаа
хуваалцах болно. Одоо юуны түрүүнд Мемфис Гриззлестэй хийх тоглолт хамгаас
чухал. Энэ шагналыг надад авч өгсөн багийн болон Голден Стэйт хотын хүмүүсдээ
бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна.
Өнөөдөр Алтан мужийн дайчид Мемфис Гриззлес-г талбай
дээрээ 101:86 харьцаатай хожсон. Тэр дундаа MVP 22 оноо 7 дамжуулалт өгсөн.
No comments:
Post a Comment