Tuesday, May 12, 2015

САГСАН БӨМБӨГ БОЛ БИЕЭР ГҮЙЦЭТГЭДЭГ ОЮУНЫ СПОРТ ЮМ

Эрдмийн ундраа цогцолбор 77-р ахлах сургуулийн Биеийн тамирын багш П.Отгонбаатар Алтан гадас одонт, Спортын Мастер, Тэргүүлэх зэрэгтэй.
Та багшаар ажиллаад их олон жил болж байгаа гэсэн яг хэдэн жил багшилж байгаа вэ?
Отгонбаатар: Яг 25 жил багшилж байна. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Багшийн дээдийн биеийн тамир цэрэгжилтийн ангийг хос мэргэжилтэй төгссөн.

Оюутан байхдаа их мундаг хүүхэд байсан байхдаа? 
Отгонбаатар: Оюутан байхдаа өмнөө тавьсан зорилгынхоо төлөө сурдаг байсан. Бид нарыг сургуульд ороход өөрийнхөө үндсэн мэргэжлээс гадна илүү нэг төрлөөр спортын зэрэг хамгаал гэсэн шахалттай байдаг байсан. Хөнгөн атлетикын хүнд цанын спорт их дөхөмтэй гээд өөрийнхөө хөнгөний бэлтгэлтэй хавсруулаад цанын бэлтгэлд гарсан. Хандгайтад 21 хоногийн цанын дадлагын хичээл ордог байсан тэр дээрээ л давхиж очоод 10000 метрийн зайнд нэгдүгээр зэргийн болзол хангаж сургуулиа төгссөн.
Та спортыг бүр багаасаа сонирхож эхэлсэн үү? ер ны хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
Отгонбаатар: Миний спортын эхлэл 2-р ангиас эхэлсэн байгаан.
Хөөх их багаасаа эхэлжээ. Яг яаж эхэлсэн бэ?  
Отгонбаатар: Манайх чинь хөдөө малтай малчин айл байсан тэгээд 8-р сарын -27,28ны үеэр Октябар гэдэг уулын энгэр дээр хүүхдүүд бөөгнөрөөд зогсож байсан тэгээд хөдөөний хүүхэд морьтой юм чинь сонирхоод давхиад очсон. Очсон чинь дандаа миний үеийн хүүхдүүд уралдаанд бэлдээд л байж байна, тэгсэн манай бага ангийн биеийн тамирын Тамара, Дондовоо, Чоймбэл гээд багш нар хүүхдүүдийг зай зайнд нь хуваарьлаад гүйлгэж байсан. Тамара гээд багш миний хүү буугаад ир гээд тэгээд хөвөнтэй дээлтэй, цагаан ултай савхин гуталтай очоод хүүхдүүдийн дунд ороод зогсчихсон. Тэгсэн багш уулын энгэрээр тойрсон тугнуудыг зааж өгөөд тэгээд түрүүлээд ирэх юм бол чи гоё шагнал авна гээд тэгэхээр нь гүйгээд түрүүлчихсэн. Тэгээд л манай хөнгөн атлетикын Лхагвасүрэн гээд Ургац нийгэмлэгийн багш их олон  жил багшилсан одоо дарга нь хийдэг тэр маань намайг 2-р дугаар ангид ургац нийгэмлэгийн хөнгөн атлетикын тамирчнаар авсан тэгээд л миний тамирчны гараа эхэлсэн.
Таныг дагаад таны хүүхдүүдээс спортоор явсан хүн байгаа юу?
Отгонбаатар: Би чинь хүү охин хоёртой. Хүү минь энэ 77-г төгссөн, охин маань одоо 10-р анги. Манай 2 хүүхэд  хоёулаа воллейболл тоглодог. Том нь аавынхаа мэргэжлийг өвлөөд одоо энэ 77-р сургуульд багш хийдэг. Охин маань энэ сургуулийнхаа воллейболлын шигшээд холбогч хийж байна тэгээд л болоо.
Спорт хүний эрүүл мэндэд сайн, их гоё төрөл гэж боддог та юу гэж боддог вэ?
Отгонбаатар: Ер нь спортоор хичээллэсэн хүн гэдэг бол тухайн хөөсөн спортынхоо оргилд л хүрэхийг тэмүүлдэг тийм учраас өөрийнхөө цаг зав, хүч хөдөлмөр, ухаан бодол бүгдийг л уралдуулж байж л оргилд нь хүрдэг. Тийм учраас сүүлийн  үеийн нийгмийг хараад байхад спортоор л бүх нийтийг шийддэг болчихоод байнашт. Спорт хөөсөн хүний оюун ухаан задардаг гэж би үздэг лдээ. Юмыг их хурдан сэтгэдэг, ажлыг хойшлуулдаггүй зоримог ая зантай байдаг юм болов уу л гэж би боддог.
Хүүхдүүд спортод хэр дуртай байна? 
Отгонбаатар: Биеийн тамирын хичээл хүүхэд болгоны дуртай хичээл л дээ. Хүүхдүүд дунд үеийнхнээсээ ичдэг ганц нэг хүүхдүүд байдаг. Гэхдээ манай сургуулийн хэмжээнд авч үзвэл бүгдийг нь 100 % биеийн тамирын хичээлд хамруулдаг. Хүүхдүүд дундаас спортоор хоолоо олж иднэ гэсэн юм би сонсоогүй байгаа ч манай сургууль энэ жилээс сагсан бөмбөг, воллейболл хоёрыг голчилж үзэж  байгаа учраас хүүхдүүд бүр спортод дуртай байгаа.
Сагсан бөмбөгийн давуу тал таны бодлоор юу вэ? 
Отгонбаатар: Хүнийг ерөөсөө асар богино хугацаанд сэтгүүлж чаддаг, хөдөлгөөнөөс хөдөлгөөнд сэтгүүлж чаддаг, хурдыг нь сэтгүүлдэг. Тэгэхээр сагсан бөмбөг нь биеэр гүйцэтгэдэг оюун ухааны спорт юм болов уу л гэж боддог. Шоо эвлүүлдэгшдээ тэрийг л биеээрээ гүйцэтгэж байна аа л гэсэн үг.
Зарим хүмүүс спортоор хичээллэдэггүй хэрнээ спортыг их амархан гэж боддог. Та хүнд хэцүү зүйлээс нь дурьдаач 
Отгонбаатар: Спортын хамгийн хүнд хэцүү зүйл нь тухайн спортын ноён оргилд хүрэх гэж байгаа зорилт л аягүү хүнд байдаг байхгүй юу. Энгийн хүмүүс спорт их гоё шдээ гэж үзэж таашаал авдаг хэдий боловч спортын тэр хэцүү  зүйлүүдийг мэддэггүй. Ямах хүч хөдөлмөр, хөлс гарч байж оргилд хүрдэг гэдгийг энгийн хүмүүс ойлгодоггүй. Тамирчин хүмүүс бол тэрийг бие махбод, сэтгэл санаа, бүх л зүйлээрээ ойлгодог учраас хүнд хэцүү зүйлүүдийг тэвчих, өөрөө өөрийгөө ялах хэмжээнд л хүрч байж спортын оргилд хүрч байна л даа.
Оюутан байх үед тань танд тэр хүнд хэцүү зүйл байсан уу ? 
Отгонбаатар: Багшийн дээдэд байхад 14 хоногт нэг удаа 60 минутын кросс явдаг Багшийн дээдээс гараад нисэхийн цагаан хаалга хүрээд тэндээсээ Богд уулынхаа ард талын хормойгоор гүйгээд маршаллын гүүрээр орж ирдэг бараг 20 гаран км гүйчихдэг тэр л их хэцүү байсан. Урт зам туулна, хажуугаар машин тэрэг их явна. Кроссонд явахад их л тэвчээр хэрэг болдог юм даа.
Танаас ирж заавар зөвлөгөө авдаг хүмүүс байдаг уу ? 
Отгонбаатар: Төгсөөд явсан шавь нар байна. Заал авж байгаа хүмүүс байнга зөвлөгөө авдаг. Ихэнхидээ байгууллагууд бэлтгэл хийлгээд өг гэж их ирдэг. Төгсөгчид бол энэ техник чинь гоё байсан юм байна гээд гүйж ирдэг лдээ.
Ямар аргаар хүүхдүүддээ техникээ заадаг вэ ? 
Отгонбаатар: Техникээ хүүхдэд яаж хүргэх үү гэж эхлээд бодно. Тэгээд заал руу ороод яг тэр бодсоноороо заадаг. Дандаа командаар ярьдаг. Биеийн тамирын дасгал элэментийг нэг удаа хийлгэх, олон удаа хийлгэх 2 их өөр, олон дахин давтсаны эцэст тухайн техникээ сайн эзэмшдэг тэр техникийг багш хүн чинь өөрөө үзүүлнэ, нэг бүрчлэн харуулна, тэгээд тэрийг чинь нүдэнд харагдтал тайлбарлана хөнгөнөөс хүнд рүү гэх систем дэс дараалалтай явах гэдэг зарчмыг л багш хүн мөрдөж байж шавь нараа их сайн сургаж байгаамшд.
Ммхм та ярилцлагыг төгсгөөд спортоор хичээллэж эхлэх гэж байгаа мөн хичээллэж байгаа хүмүүсд зөвлөгөө өгөөч 
Отгонбаатар: Өөрийнхөө сонирхсон спортоор хичээллээрэй
Нэгдүгээрт шантралгүй мэрийгээрэй.
Хоёрдугаарт тэвчээртэй байж өөрийгөө ялалтанд хүргээрэй
Гуравдугаарт оргилд нь хүрч чадсан мундаг тамирчид өрсөлдөгчөө сайн судлаарай л гэж хэльедаа.

No comments:

Post a Comment