Кавай Леонард 1991 оны 6 -р сарын 29 -нд мэндэлсэн.
Леонард нь Америкаас гаралтай ба Калифорниа мужид төрж өссөн. Бага насандаа
Мартин Людер хааны нэрэмжит сургуулийг төгссөн ба түүний дараагаар Сан
Диегогийн коллежийг төгсжээ. 2011 онд
тэрээр NBA -д драфтлагдахаар болж 1 -р тойргийн 15 -р сонголтоор Индиана
Пэйсэрс багтай нэгдэж байж ээ.
Гэвч Пэйсэрчүүдийн SF буюу жижиг довтлогчийн
байрлал дээр Пол Жеорж байсан тул түүнд том саад гарч иржээ. Гэтэл төд удалгүй
Сан Антонио Спөрс баг Пэйсэрчүүдтэй солилцоо хийж Спөрс Жеорж Хиллийг Кавай
Леонардаар сольж авсан нь маш зөв сонголт болсон юм. Тэрээр 2011 он буюу
драфтлагдсан жилээсээ эхэлж Сан Антонио Спөрс багт тоглож байгаа бөгөөд Грег
Поповичийн удирдлаган доор олон тоглосны ачаар одоо лигийн шилдэг хамгаалан
тоглогчдын нэгээр нэрлэгдээд байна. Гэхдээ дан ганц Попович ч биш Тим Данкан,
Ману Жинобили, Тони Паркер гээд гайхалтай их гурвалын гар дор олон зүйл
суралцаж буй нь ойлгомжтой.
Магадгүй та бүхэн түүний статистикийг хараад сайн
тоглогч гэж бодохгүй байж болно. Гэхдээ түүнд статистикт бичигддэггүй маш олон
давуу талууд байгаа нь одоо хүртэл Спөрсчүүд NBA -ын хүчирхэг баг хэвээр
байгаад оршино. Өнгөрсөн жил Сан Антонио Спөрс баг аваргын төлөөх 7 тоглолтын турш тэрээр Леброн Жэймсийг
гайхалтай хамгаалан тоглож байсан билээ. Магадгүй түүний хамгаалалтын ур чадвар
Брюс Бовенийн хэмжээнд хүрсэн ч байж мэднэ.
Тэрээр урт бөгөөд том гараа ашиглаж маш ашигтай бөмбөг
таслалт, самбараас бөмбөг авалт болон оноонуудыг авч чаддаг. Мөн алсын зайны
шидэлтийг ч гэсэн сайн гүйцэтгэдэг. Ингээд харахад тэрээр олон талт тоглогчид
буюу Леброн Жэймс, Кевин Дюрантын хэмжээнд очиход маш ойрхон ирсэн нь харагдаж
байна. Магадгүй бүр ирчихсэн ч байж мэднэ. Эсвэл багийнхаа их гурвалын онцгой
давуу талуудыг өөртөө шингээсэн гэж ч хэлж болохоор.
Спөрсийн их гурвалыг зодог тайлсны дараа тэрээр багаа авч
явах гол тоглогчоор нэрлэгдэх нь
тодорхой. Попович ч гэсэн өөрөө нэрлэчихсэн. Тиймээс 22 хон настай түүнийг
одоогийн Кевин Дюрант, Леброн Жэймс болон Пол Жеоржийн хэмжээнд очиход болохгүй
зүйл байхгүй. Гол нь бэртэл гэмтлээс хол байж, улам хичээвэл болохгүй зүйл гэж
байхгүй. Түүний гайхалтай гэрэлт ирээдүйг та бид бүхэн хамтдаа харах болно.
No comments:
Post a Comment