Оклахома Сити Тандер баг дасгалжуулагч Скотт Брүүксийг халах талаар ярилцаж байгаа бол түүнийг орлох хэн байх нь анхаарал татаж байна. Хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаагаар Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Кевин Олли магадлал хамгийн өндөр гэнэ. Тандер Оллиг сонгох хэд хэдэн шалтгаан байгаагаас хамгийн чухал нь Кевин Дурантыг үлдээх явдал юм.
Tuesday, April 21, 2015
2014-2015 ОНЫ УЛИРЛЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ
Атланта Хоксын ерөнхий дасгалжуулагч Майк Буденхоулзер NBA-ийн 2014-2015 оны улирлын шилдэг дасгалжуулагч болжээ. Тэр 1996-2013 оны хооронд Сан Антонио Спөрсийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан ба 2013 оноос хойш Атлантаг удирдсан билээ. Мөн энэ улиралд түүний баг 60 хожил-22 хожигдол гэсэн түүхэн амжилтыг үзүүлж, Дорнод Бүсийг тэргүүлж, Дорнодын "Спөрс" гэдэг хочийг хүртэл авсан юм.
Tuesday, April 7, 2015
ЗАК ЛАВИН: БИ ТОХОЛТЫН ТЭМЦЭЭНД ЛЕБРОНЫГ ХОЖИХ БАЙСАН
2015 оны цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд Зак Лавин хэмээх 19 настай шинэ тоглогч оролцож өөрийгөө тохож чадна гэдгийг дэлхий нийтэд харуулсан . Орчин цагийн тохолтын хаан хэмээх албан бус нэрийг ч хөгжөөн дэмжигчид нь өгөөд амжсан байна. Тэгвэл орчин цагийн тохолтын хаан Зак Лавин Кинг Жэймсийг слэм данкийн тэмцээн дээр буулгаж авч чадах байсан болов уу?
Subscribe to:
Posts (Atom)