Tuesday, May 12, 2015

САНЧИР ГАРААНД ТОГЛОНО

PBA-ийн гараагаа дажгүй эхэлж, 13 минутанд 8 оноо авсан Санчирыг маань 2 дахь тоглолтонд огт тоглуулаагүйг бид хангалттай мэднэ. Учир нь Санчирын ганцаараа суух дүр зураг Монгол ч гэлтгүй Филиппинчүүдийн сэтгэлийг түгшээж, сүүлийн хоёр өдөр Филиппин улсын хэвлэл мэдээлэл, сошиал медиа Санчирын талаар шуугисан. Монголчууд ч гэсэн дуугай сууж чадсангүй, дургүйцлээ хангалттай илэрхийлсэн. Одоо харин тус тоглолтоос хойш хоёр өдөр өнгөрсөний дараа нөхцөл байдал тодорхой болж ирлээ. 

ӨДӨР БҮР ХААЛГА НЬ НЭЭЛТТЭЙ ЗААЛ



Эрдмийн ундраа цогцолбор 77-р ахлах сургууль нь 3-р хороололд байрладаг. Өдөр бүр заал өгч байна.
Тус сургуулийн заал нь цэвэрхэн тохилог юм.





2015 ОНЫ ТОГЛОГЧДЫН АЛДАА-ИНЭЭД БЭЛЭГЛЬЕ

Инээд бэлэглье.

2015 ОНЫ ПЛЕЙОФФЫН ОНЦЛОГ

NBA ирэх сард шинэ аварга багийг угтан авч магадгүй. Эсвэл сүүлийн 20 жил аварга  авч үзээгүй баг цом авах нь.
Плейоффын хоёрдугаар шатанд найман баг үлдээд байгаагаас хамгийн олон аварга авсан нь Чикаго Бүллс. Бүллс баг нь Майкл Жорданы сүүлийн жил болох 1998 онд аваргын баннераа ордонд өлгөснөөс хойш тус баг цомын төлөө одоог хүртэл тоглож үзээгүй байна.

САГСАН БӨМБӨГ БОЛ БИЕЭР ГҮЙЦЭТГЭДЭГ ОЮУНЫ СПОРТ ЮМ

Эрдмийн ундраа цогцолбор 77-р ахлах сургуулийн Биеийн тамирын багш П.Отгонбаатар Алтан гадас одонт, Спортын Мастер, Тэргүүлэх зэрэгтэй.
Та багшаар ажиллаад их олон жил болж байгаа гэсэн яг хэдэн жил багшилж байгаа вэ?
Отгонбаатар: Яг 25 жил багшилж байна. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Багшийн дээдийн биеийн тамир цэрэгжилтийн ангийг хос мэргэжилтэй төгссөн.

Friday, May 8, 2015

ЛЕБРОН ЖЕЙМС БАС НЭГ ТҮҮХЭНД БИЧЭГДЛЭЭ



Плейоффт өгсөн оновчтой дамжуулалтын тоогоор ЛеБрон Жеймс домогт Лэрри Бөрдийг гүйцэж, 4-р байранд орж ирлээ.

Tuesday, May 5, 2015

КЛИППЕРС ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

 2015.05.05ны өдөр болсон улирлын цувралын эхний тоглолтонд 117:101 харьцаатай Лос Анжелас Клипперс баг Хьюстон Рокетс багийг хожлоо.

УЛИРЛЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ ШАЛГАРЛАА

Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Голден Стэйт Уарриорс багийн хамгаалагч Стифен Көрри шалгарсан. Тус шагналыг албан ёсоор өгөөгүй байгаа ч плей-оффын 2-р шатанд таарч тоглохоор болсон Мемфис Гриззлестэй хийх 2 дахь тоглолтонд шагналаа албан ёсоор гардан авах юм.

ТОГЛОГЧИЙН БАЙРЛАЛ


Байрлал 1. Point guard буюу холбогч
Баг дотроо бөмбөгийг хамгийн их, хамгийн сайн эзэмшдэг, дамжуулалт сайн өгдөг хүн энэ байрлалд тоглодог. Бусад спортоор жишээ авбал хөлбөмбөгийн плеймейкер, Америк хөлбөмбөгт квотербэк, хоккейн төвийн довтлогчтой зүйрлүүлж болно. Холбогч багийнхаа довтолгоог найруулж, оновчтой дамжуулалтыг өгч хэрэгтэй үед найдвартай довтолж оноо түүдэг тоглогч юм. 

КАВАЙ ЛЕОНАРД ГЭЖ ХЭН БЭ ?

Кавай Леонард 1991 оны 6 -р сарын 29 -нд мэндэлсэн. Леонард нь Америкаас гаралтай ба Калифорниа мужид төрж өссөн. Бага насандаа Мартин Людер хааны нэрэмжит сургуулийг төгссөн ба түүний дараагаар Сан Диегогийн коллежийг төгсжээ.  2011 онд тэрээр NBA -д драфтлагдахаар болж 1 -р тойргийн 15 -р сонголтоор Индиана Пэйсэрс багтай нэгдэж байж ээ.

ПОЛЫН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ

Вест Форсит ахлах сургуулийн сурагч хүү Крис Пол нэгэн өдөр аймшигтай нэгэн мэдээ хүлээж авсан.Тухайн өдөр түүний хамгийн том шүтэн бишрэгч нь болох хайртай өвөө нь бусдын гарт амиа алдсан сэтгэл сэртхийлгэм мэдээг сонсчээ..Түүний өвөө 61 насандаа бусдын гарт амиа алдсан бөгөөд Полын хамгийн том фэн нь байсан юм.Уг аймшигт хэргийн өмнөх өдөр нь Крис Пол Уэйк Форестын их сургуулийн сагсан бөмбөгийн бүрэн тэтгэлэгт хамрагдсан баярт мөч тохиогоод байсан ч энэхүү аймшигт мэдээг сонссон Пол их сэтгэлээр унаж хүнд цохилтонд оржээ.

Tuesday, April 21, 2015

OKC-БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ СОЛИГДОНО

Оклахома Сити Тандер баг дасгалжуулагч Скотт Брүүксийг халах талаар ярилцаж байгаа бол түүнийг орлох хэн байх нь анхаарал татаж байна. Хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаагаар Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Кевин Олли магадлал хамгийн өндөр гэнэ. Тандер Оллиг сонгох хэд хэдэн шалтгаан байгаагаас хамгийн чухал нь Кевин Дурантыг үлдээх явдал юм.

NBA- БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ТОХОЛТ


2014-2015 ОНЫ УЛИРЛЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ

Атланта Хоксын ерөнхий дасгалжуулагч Майк Буденхоулзер NBA-ийн 2014-2015 оны улирлын шилдэг дасгалжуулагч болжээ. Тэр 1996-2013 оны хооронд Сан Антонио Спөрсийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан ба 2013 оноос хойш Атлантаг удирдсан билээ. Мөн энэ улиралд түүний баг 60 хожил-22 хожигдол гэсэн түүхэн амжилтыг үзүүлж, Дорнод Бүсийг тэргүүлж, Дорнодын "Спөрс" гэдэг хочийг хүртэл авсан юм.

Tuesday, April 7, 2015

ЗАК ЛАВИН: БИ ТОХОЛТЫН ТЭМЦЭЭНД ЛЕБРОНЫГ ХОЖИХ БАЙСАН

2015 оны цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд Зак Лавин хэмээх 19 настай шинэ тоглогч оролцож өөрийгөө тохож чадна гэдгийг дэлхий нийтэд харуулсан . Орчин цагийн тохолтын хаан хэмээх албан бус нэрийг ч хөгжөөн дэмжигчид нь өгөөд амжсан байна. Тэгвэл орчин цагийн тохолтын хаан Зак Лавин Кинг Жэймсийг слэм данкийн тэмцээн дээр буулгаж авч чадах байсан болов уу?

Tuesday, March 24, 2015

ГОРТАТ 5000 ДОЛЛАРООР ТОРГУУЛЛАА

Саяхан буюу 3 сарын 18 – нд Юта Жазз багийн Энержи Солушин Аренад болсон тоглолтын үеэр Вашингтон Уизардс багийн төвийн тоглогч Марчин Гортатыг жүжиглэлт хийснийх нь төлөө НБА – ийн зүгээс 5000 доллароор торголоо. Тодруулбал тоглолтын 4 – р үед Гортат болон эсрэг багийн довтлогч Родни Хүүд хоёрын дунд байрлалын төлөөх тэмцэл явагдах үед Хүүд Гортатын араас бага зэрэг түлхэхэд Гортат жүжиглэн улмаар алдааг салгаж чадсан юм. Энэ нь түүний 2 дахь удаагийн жүжиглэлт байсан бөгөөд хэрвээ дахиад жүжиглэлт хийвэл НБА – ийн зүгээс 10000 долларын торгууль оногдуулах аж.